МОСКВА. /АиФ/.Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Эбола вирусээр халдварласан хүний тоо 500 болж нэмэгджээ.
Тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, энэ сарын 11-ний байдлаар Эбола вирусээр халдварласан 452 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдвар авсан байж болзошгүй 48 тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнчлэн уг вирусээр өвчилсөн 289 хүн амиа алдсан бол 172 хүнийг эдгээж чадсан байна.
Энэ вирус нь халуун орны зэрлэг амьтдаас, тухайлбал сармагчин, жимсний сарьсан багваахайнаас хүнд, улмаар хүнээс хүнд халдварладаг байна.
Сэтгэгдэл