Ё.Баатарбилэг гишүүн АХ нарынхаа ҮНЭН ТӨРХИЙГ илчилж байна


"'..........................." ах нар...
"УИХ-д хамгийн олон удаа буюу 7 удаа сонгогдож, 1 удаа УИХ-ын дарга, 1 удаа УИХ-ын дэд дарга, 4 удаа Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайдаар ажиллаж байгаа ХЗДХ-ийн сайд Цэндийн Нямдорж, УИХ-д 5 удаа сонгогдож, МАН-ын дарга, 3 удаа Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайдаар ажиллаж байгаа Шадар сайд Өлзийсайханы Энхтүвшин, УИХ-д 5 удаа сонгогдож, 1 удаа УИХ-ын дэд дарга, 3 удаа Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайдаар ажиллаж байгаа БХ-ын сайд Нямаагийн Энхболд, УИХ-д 6 удаа сонгодож, 5 удаа Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайдаар ажиллаж байсан, одоо Засгийн газрын гишүүнээр 6 дахь удаагаа ажиллахаар нэр дэвшээд байгаа Чүлтэмийн Улаан нар Та бүхэн өөрсдийн улстөрийн явуургүй, хувиа хичээсэн, арга ядсан, хоцрогдсон ч гэсэн “гаршсан” башир аргуудаараа шинэ сонгогдсон залуу гишүүдийг турхиран, хооронд нь сөргөлдүүлж, Монгол Улсын Их Хурлын тасралтгүй жигд хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжийг боогдуулж, өнөөдрийн үүсээд байгаа улстөрийн энэ мухардмал нөхцөл байдал руу түлхэн оруулсан явдал нь Монголын парламентын түүхэнд “хар толбо” болж, Та бүхний нэртэй хамт “данслагдах” болоод байна гэдгийг зориуд сануулъя.

 

Хэдийгээр Та бүхэн наанаа ил гарахгүй, УИХ-ын хамгийн цэвэрхэн гартай, цэвэрхэн царайтай, цэвэрхэн яриатай, шударга ёсны нэгэн үнэлэмж болсон дүртэй харагдавч, далдуур явуулж байгаа бодлого үйлдлээрээ УИХ-ын даргын болон Засгийн газрын өндөр албан тушаалд “горилогч” мөн гэж өөрсдийгөө “илчлээд” байгаагаа санаж мэдрэх мэдрэмж тань дутагдаж байна..." 2018.12.12-нд УИХ-ын ахмад гишүүдэд хүргүүлсэн шаардлагаас...

 

Ulsturch.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.