Холливудын жүжигчин Леонардо ди Каприо АНУ-ын холбооны засаг захиргаанд “Оскар”-ын шагналаа буцаан өгчээ. Гэхдээ “The Revenant” кинонд тоглож авсан “Оскар”-ын шагналаа бус харин Малайзийн санхүүч Жоу Лоугаас авсан жүжигчин Марлон Брандогийн “Оскар”-ын шагналыг өгсөн гэнэ.
Жоу Лоу гэгчийг олон тэрбум долларын санхүүгийн луйвар хийсэнд сэжиглэн саатуулсан билээ. Холбооны засаг захиргаа түүний мэдэлд байсан “Оскар”-ын шагналыг нотлох баримт болгон хураан авчээ. Тиймээс л Лео уг шагналыг тэдэнд буцааж өгсөн аж. Яг үнэндээ бол Америкийн Киноакадеми “Оскар”-ын шагналыг бэлгэдлийн үнээр буцааж худалдан авах боломжтой юм. Мөн уг шагналыг Киноакадемийн ирэх онд нээхээр төлөвлөж буй музейд үзмэр болгон тавих боломжтой.
Сэтгэгдэл