АСАШЁОРЮҮ ДАГВАДОРЖ: ЭЛБЭГДОРЖ ОО! БИ ЧАМАЙГ ДЭМЖИЖ БАЙСАНДАА ХАРАМСАЖ БАЙНА!


АСАШЁОРЮҮ ДАГВАДОРЖ: ЭЛБЭГДОРЖ ОО! БИ ЧАМАЙГ ДЭМЖИЖ БАЙСАНДАА ХАРАМСАЖ БАЙНА!

Өнөөдөр Улаанбаатар хотын төв талбай дээр “МАНАН дэглэмийн эсрэг ард түмний нэгдэл” тайван жагсаал болсон. Тус жагсаалд олны танил эрхмүүд оролцож өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлжсэн бөгөөд энэ үеэр удаан асаагаагүй “АСА Станц”-аа асаасан Асашёорюү Дагвадорж тус жагсаалд нэгдэн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нартай хамт УИХ-ын дарга М.Энхболд огцор хэмээн орилж байгаа харагдав.

Асашёорюү Дагвадорж энэ үеэр,”Монголын ард түмэн нүд нь сохорч, ам нь хаагдаагүй байгаа шүү. Энхболдоо чи огцор. Үнэний төлөө би нам харгалзахгүй шууд ярина. Элбэгдоржоо би чамайг дэмжиж байсандаа харамсаж байна” хэмээлээ.

Тэрээр өмнө нь Ерөнхийлөгч асан “Ц.Элбэгдоржид хандан, “Удахгүй чамайг шүүнэ ээ” хэмээн жиргэж байсан юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.