Зочид буудалд насанд хүрээгүй хүүхэд амиа хорлохыг завджээ


Хоёр жилийн өмнө Баянзүрх дүүрэгт "Очир төв" зочид буудалд 13 настай охины бичиг баримтыг шалгаж оруулаагүйгээс болж охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.Энэ хэргээс үүдэж зочид буудалд насанд хүрээгүй хүүхэд оруулахыг Нийслэлийн холбогдох газруудаас хориглосон. Зочид буудлаар үйлчлүүлж байгаа иргэдийн бичиг баримтыг нь угтагч нь шалгаж байх ёстой гэсэн шаардлагыг тавьсаар ирсэн.

Тэгвэл өнгөрсөн сарын 31-нд буюу шинэ жилийн баярын өдөр насанд хүрээгүй охин зочид буудалд орж архи ууж, улмаар өөрийнхөө судсыг ханаж амиа хорлохыг завдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн зочид буудлын өрөөнд 14 настай охин согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрийнхөө гарын бугуйн хэсгийг гурван удаа зүсэж гэмтээжээ.

Хэргийн талаар шалгалт явуулахад Дундговь аймгийн харьяат Х гэх 14 настай охин өөрийгөө хутгаар гэмтээсэн байжээ. Ийнхүү зочид буудлын өрөөнд гэмт хэрэг зөрчил гарсаар байгааг мэргэжлийн байгууллагийнхан анхааруулсаар байгаа юм.Хэрвээ дээрх охин өөрийнхөө амийг хорлосон бол хэн хариуцлагыг нь хүлээх вэ. Тиймээс зочид буудлууд насанд хүрээгүй иргэнд үйлчлүүлэхгүй байх үүргээ ухамсарлах ёстой.

Zarig.mn

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.