Гуравдугаар сарын 1-ний өдрийн 14:14 цагт тэтгэврээ аваад гарч явсан 83 настай иргэнийг дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, үл таних хар өнгийн саравчтай малгайтай, хар богино хүрэмтэй 23-25 настай хоёр залуу банкнаас тэтгэврийн мөнгөө аваад гарч явсан настай иргэнийг бүлэглэн 315 мянган төгрөгийг нь дээрэмдсэн байна.Гэмт этгээдүүд 83 настай иргэнийг хоолойг нь боож унаган түрийвчтэй мөнгийг нь аваад хэргийн газраас зургтсан байна. Уг хэргийг хохирогчийн мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн хайж байна
Сэтгэгдэл