АНУ болон Израилийн цэргийн хамтарсан сургуулийн хүрээнд АНУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг анх удаа Израилийн нутаг дэвсгэрт байрлуулахаар боллоо гэж Европ дахь АНУ-ын цэргийн командлал мэдэгджээ.
Баллестик пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “THAAD” системийг Израиль улсад энэ сарын эхээр хүргэсэн гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан мэдэгджээ.
“Дэлхийн хамгийн дэвшилтэд агаар болон пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах уг системийг Израильд байрлуулснаар АНУ-ын Зэвсэгт хүчин хаана ч, хэзээ ч, урдчилсан таамаглах боломжгүй бүх аюул заналд хамгийн хурдан хугацаанд хариу арга хэмжээ авах чадвартай гэдгийг илтгэж байгаа юм" гэж мэдэгдэлд дурдав.
Эх сурвалж: www.TODAY.mn
Сэтгэгдэл