ХҮН УС БАГА УУЖ БАЙГААГИЙН 6 ШИНЖ


ХҮН УС БАГА УУЖ БАЙГААГИЙН 6 ШИНЖ

 

Эм  тан ууснаар  л  бидний  яаран салахыг боддог олон  өвчин, тавгүйрхэлээс  үнэндээ бол зүгээр л хангалттай  хэмжээний ус ууснаар салж болно. Ямар ямар сөрөг шинж тэмдэг бие махбодид ус датагдсантай холбоотой байдаг  тухай  хэвлэлд бичжээ. 

 

 Бие сулбайж, ядрах,  нозоорох. Хүний энергийн түвшин буурч, байнга ядарч, нойрмоглох нь  хангалттай хэмжээний шингэн уугаагүйтэй байнга холбоотой байдаг байна.  Ус бага уудаг хүмүүсийн цусны эргэлт удааширч, үүнтэй холбоотойгоор янз бүрийн дотоод эрхтний үйл ажиллагаа ч  удааширдаг  аж. 

 

Толгой өвдөх.  Дээр өгүүлснээр, шингэн дутагдах нь цус өтгөрөхөд хүргэж , бие махбодиор цусны эргэлтийг удаашруулдаг байна. Ингэхдээ тархинд очдог хүчилтөрөгчийн хэмжээ багасч, улмаар өвдөлтийн шинж тэмдэг  илэрдэг. 

 

Хоол идэх дуршил ихэсдэг. Хүмүүс  эд эсэнд шингэн дутагдаж байгаа шинж тэмдэгийг өлсөх мэдрэмжтэй  байнга хольж хутгадаг аж.  Олон тохиолдолд  юм идэхийн өмнө  аяга ус уух нь ашиг тустай байх болно. Ингэсний дараа өлсөх мэдрэмж зүгээр болдог нь  үнэндээ хүний биед ус  шаардлагатай байгаагийн шинж тэмдэг юм. 

Нүд хуурайших. Нүд хуурайших  хамшинж нь компьютер дээр ажилласнаас тэр бүр үүсдэггүй байна.  Заримдаа нүдний таагүй шинж тэмдэг нь  хүн ус бага ууж, түүний нулимсны сувгууд хатдагийн шинж тэмдэг юм. 

 

Зүрх дэлсэх. Хангалттай хэмжээний ус уугаагүй нөхцөлд  цус өтгөрсөнтэй холбоотойгоор зүрхэнд ирэх ачаалал ихэсдэг байна. Үүнээс болоод зүрх хавьд таагүй мэдрэмж  үүсдэг.

 

Үе, нуруу өвдөх. Хэрвээ гэмтэл аваагүй, өвчин тусаагүй, гэхдээ үе өвдөж байгаа бол, үүний шалтгаан нь ус дутагдсанд оршиж байж болох юм.  Хүний мөгөөрсөн  жийргэвч 80% уснаас бүрддэг, тиймээс ус дутагдсанаар   жийргэвчүүд хооронд үрэлдэж, өвдөлт үүсгэдэг байна. 

 

С.Инда


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.