М.П.Яковлевийн танкийн 11-р бригадын СУ-12 өөрөө явагч их бууны батарейн
дарга Д.Л Черепанов дурсамжиндаа
"... Манай бригад Өндөрхаан хотод байрлаж байлаа... Япончууд хил зөрчиж бригадын бүрэлдэхүүнээс ахлах дэслэгч Быковоор удирдуулсан тэргүүний отрядыг бүрдүүлж Халхын гол руу маршаар хөдлөв...
... Япончууд гарманд ойртон ирэв. Хэрэг ер нь болохоо байлаа..
Би машинуудаа гүүрэнд бүр тулгаж зогсоогоод ойртон ирж буй япончуудыг задардаг сумаар галлаж эхэллээ. Япончууд эргэж зугтаахад би СУ-12-ын жолоочид зүүн эрэгт гарахыг тушаалаа...
5 сарын 29-ны өдөр Быковын отряд Монгол нөхөдтэйгөө хамтран Япончуудыг хөөн зайлуулав.
Энэ тулалдаанд зүтгэл гаргасныг минь Зөвлөлт засаг өндрөөр үнэлж сумлагч Воробьев бид хоёрыг "Улаан тугийн" одонгоор шагнасан юм" гэж өгүүлсэн байна.
СУ-12 өөрөө явагч.
Иргэний дайны дараах уналтаас болж зэвсэглэл хөгжүүлэх ажил хэдэн жилээр тасалдсан байлаа.
1920-оод оны эцэс гэхэд Улаан армид явган, механикжсан, морин цэргийн ангиудын давшилтыг хангах өөрөө явагч их бууны хэрэгцээ шаардлага бий болжээ.
Ингээд 1933 онд 76,2 мм-ийн хорооны их бууг ГАЗ-АА ачааны машины тэвшин дээр суурилуулсан өөрөө явагч их бууг Ленинградын Кировын заводад үйлдвэрлэж эхэлсэн байна.
Уг машины байлдааны нөөц нь 36 сум. экипажийн бүрэлдэхүүн нь машины дарга, жолооч, буудагч, сумлагч гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй байсан байна.
Нийт 99 ширхэг үйлдвэрлэгдсэн энэ өөрөө явагчийг Хасан нуур, Халхын гол, Финийн дайнуудад ашиглажээ.
Халхын голын дайнд танкийн 11-р бригадад 4 ширхэг СУ-12 байсан байна.
1939 оны 5 сарын 28-ны өглөө дэд хурандаа Азумагийн цохилтын отряд Халхын голын гармыг эзэлж зүүн эрэгт байгаа Зөвлөлт-Монголын цэргийн ухрах замыг хаахаар давшиж ирэв. Энд өөрөө явагчууд анхны тулаанаа хийжээ.
Сэтгэгдэл