ЭРҮҮ ШҮҮЛТТЭЙ ХОЛБООТОЙ 51 ГОМДОЛ ИРЖЭЭ


ЭРҮҮ ШҮҮЛТТЭЙ ХОЛБООТОЙ 51 ГОМДОЛ ИРЖЭЭ

 

Хүний эрхийн дэд хорооноос "Хүний эрх ба эрүү шүүлтийн асуудал" хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2017 онд эрүү шүүлттэй холбоотойгоор 51 гомдол мэдээлэл ирснээс 40 гомдол нь цагдаагийн албан хаагч, 11 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон прокурорын байгууллагын албан хаагчдын үйлдэлтэй холбоотой байжээ.

Харин улсын хэмжээнд 2006-2018 онд нийт 11 гэмт хэргийг хянан шийдвэрлэж, 13 хүнд ял шийтгэл оногдуулжээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд мөрдөн шалгах явцад нийтдээ есөн удаа эрүүдэн шүүсэнтэй холбоотой гомдол Хяналтын шатны шүүхэд иржээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.