Anti History: Жорж Вашингтон АНУ-ын анхны ерөнхийлөгч биш!


 Anti History: Жорж Вашингтон АНУ-ын анхны ерөнхийлөгч биш!

Уолт Дисней Микки Маусыг зохиож зурсан…
Хүүхэлдэйн киноны домогт баатар Микки Маусыг түүний "эцэг” гэгддэг Уолт Дисней өөрийн гараар зурсан хэмээн хүмүүс ойлгодог. Тэгвэл Миккиг Дисней студийн № 1 аниматор Юб Айверкс гэгч эрхэм амилуулжээ. Миккигийн анхны кино хоёр долоон хоногт бүтсэн. Гэхдээ Юб өдөрт 700 ширхэг зураг зуржээ.

Салем хотод шулмыг шатаасан нь...
Массачусетс мужийн Салем хэмээх хотод 1692 онд шулам хэмээгдэх 150 хүнийг баривчилжээ. Тэдгээрээс 31-д нь ял оноосноос 20-ыг нь цаазаар авчээ. Тэдгээрийн зургаа нь эрэгтэй хүн байсан. Шулмуудыг шууд шатаагаагүй бөгөөд эхлээд чулуугаар нүүлгэж дараа нь олсноос дүүжилжээ.

Магеллан дэлхийг тойрсон...
Түүнийг дэлхийг тойрсон мөн аялалынхаа үеэр Филлипинд алуулсан гэдэг. Тэгвэл Магеллан дөнгөж замынхаа талыг туулсан бол аяллыг түүний туслах Хуан Себастьян Элькано гэгч бүрэн дуусгажээ.

Эзэн хаан Нерон Ромыг шатаж байхад хийл хөгжим тоглож байсан...
Үнэхээр МЭӨ 64 онд Ром хот шатаж байхад Нерон хаан хийл тоглож байсан гэж үү? Энэ боломжгүй юм. Нэгд, хийл хөгжим тэр цагаас хойш 1600 жилийн дараа бий болсон. Хэрвээ үнэхээр тоглолоо гэж үзэхэд тэр Ромоос 30 милийн зайд ингэсэн байх нь. Яагаад гэхээр хотыг шатаж байхад тэр өөрийн эдлэн газартаа байсан гэдэг.

Америкчууд 1776.07.04-нд тусгаар тогтносон...
Үгүй юм аа. Харин энэ өдөр тусгаар тогтнолын гэрээнд гарын үсэг зурсан. Дайн түүнээс хойш долоон жил үргэлжилж 1783.09.03-ны өдөр дууссан. Тэр өдөр л Английн эзэн хаан 3-р Георг Америкийн талтай энхийн гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Эдисон цахилгаан гэрлийг бүтээсэн...
Үнэхээр Эдисон агуу зохион бүтээгч. Гэхдээ түүнээс өмнө цахилгаан гэрлийг Дэйви Хэмпри гэгч эр хийгээд байсан. Харин түүний гэрэл 12 цаг л асаж байсан бол харин Эдисон цахилгаан гэрлийг байнга асдаг ажиллагаатай болгожээ.

Жорж Вашингтон АНУ-ын анхны ерөнхийлөгч...
Түүнийг бүгд Америкийн анхны ерөнхийлөгч гэцгээнэ. Тэгвэл Хувьсгалчдын Конгресс энэ улсын анхны ерөнхийлөгчөөр Пейтон Рендольфийг сонгож байсан байна. Тухайн үед Вашингтон генерал байж. Харин Рендольфийн халааг Жон Хэнсон авч байсан гэдэг. Тэр Йорктаунд болсон тулаанд ялалт байгуулчихаад генерал Вашингтонд захидал илгээж түүндээ "-Би Америкийн ерөнхийлөгч Жон Хэнсон...” хэмээн гарын үсгээ зурсан байжээ. Угтаа бол Вашингтон Америкийн ард түмний санал асуулгаар сонгогдсон 15 дахь ерөнхийлөгч ажээ.
Р.Слава


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.