С.Одонтуяа дарга аа, улстөр бус урдахь ажлаа хийгээч..


Улстөр дэх цөөн эмэгтэйн нэг нь Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа. Түүнийг Засаг дарга болоход эмэгтэй хүн их ажил амжуулах нь, дүүрэг өнгөтэй, өөдтэй болох нь хэмээж байсан. Гэтэл сонгуулийн жил дөхөх тусам дарга хатагтай урдахь ажлаа бус улстөр хийгээд тун завгүй байгаа бололтой. Саяхан л ЭМ-ийн 7-р төвийн даргыг улстөрийн шийдвэрээр халчихлаа хэмээн, олны анхаарлыг татаж байсан. 

Уг нь С.Одонтуяа даргын хувьд дүүргийн Засаг дарга байлаа гээд улстөрөөр "тоглож, шоудах” бус, сайн менежер л байх ёстойг маш сайн мэдэх хүн. Тиймээс л тухайн дүүргийн бүхий л ажлыг бусад газар, хэлтсийн дарга нараар үүрэгдэж хийлгэх учиртай. Гэтэл мань дарга тэгж ч үүрэгдэхгүй байгааг олон зүйлээс харж болохоор.
Нийслэлийн дүүрэг, хороодын ажил, иргэдийн амгалан, тайван амьдрах байдал нь урин дулааны улиралд хог, хүйтэнд бол агаарын бохирдлоос ихээхэн шалтгаалдаг.
Яг энэ утгаараа гэр болоод байшин хороолол хослосон Баянгол дүүрэгт хоны асуудал байнга дэгддэг гэж хэлж болно. Уг нь хариуцсан ТҮК нь хуваарь гаргаж, түүнийг нь том дарга нар нь баталсан байгаа юм. Гэтэл хог ачих ёстой байгууллага нь чимээ ч үгүй. Иргэд, халуунд хогны үнэрт цонхоо ч онгойлгож  чадахгүй, дэргэдүүр нь ч алхаж амжихгүй байна.
Тухайн үүрэг ажлаа хийхгүй, сошиалд ихэд идэвхтэй байдаг түүний хувьд яг энэ хогны асуудлаар фэйсбүүк хуудсанд өөрт нь зориулсан асуудалд маш хурдан хариу үйлдэл үзүүлдэг болохоо ч  харуулсан.
Тодруулбал, өнгөрөгч сарын буюу 7 сарын 18-нд БГД-ийн 5-р хороо "Ачтан” эмнэлгийн хажууд байх хогийг ачилгүй олон хоносныг оршин суугч нь мэдээлсэн. Тэгэхэд маргааш нь л ТҮК-ийнхан очиж ачиж байх жишээтэй. Одоо нөгөө хог нь дахиад л хөглөрсөн. Мэдээж  дахиад л С.Одонтуяа даргад хандах хэрэг.
Үнэндээ энэ бол ганц тохиолдол биш. Яг үүнтэй адил гэр хорооллын хороод ч хогны асуудлаа шийдвэрлэхгүй иргэдийг бухимдуулсаар байгаа юм. Тухайлбал, тус дүүргийн 22-р хорооны тодорхой хэсэгт сар бүрийн 25-нд хог ачина гэсэн байдаг. Гэтэл 7 сард хог ачаагүй, өнөөг хүргэсэн. Арга ядсан зарим айл хашааныхаа гадаа, гудамж бөөгнүүлэх болжээ. Гэтэл хэд хоног үргэлжлэн борооны усанд урсах, нийтийн зам талбайд хөглөрөх зэргээр "зохисгүй” байсан бололтой. Ингэхдээ зүгээр ч хог ачигч машин нь бус бүрзам цэвэрлэгээний, том оврын техникээр зөөвөрлөсөн нь нүглийн нүдийг гурилаар хуурав гэгч болов.
Ажлаа хийхгүй даргад зориулж сошиалаар мэдээлэл өгөх, эсвэл нийтийн эзэмшилд хогоо хая гэдэг хоёр сонголтыг иргэдэд өгсөн нь эргээд хашаандаа, гэртээ сайхан амьдрах боломжийг үгүй хийнэ л гэсэн үг.
Иргэд нэгэнт хогны хураамжийг цахилгааны мөнгөн дээр нэмж өгч байхад цэвэр орчинд амьдрахад нь дүүрэг жаахан л анхаарчихвал тохижилт сайхан болох эхлэл. Харамсалтай нь улстөрийн шахаагаар томилогдсон даргын хувьд ажилдаа эзэн бус даргадаа үнэнч байх гээд иргэдээ бодохгүй байгаа бололтой. Хураамжаа л авсан бол боллоо гэсэн шиг, хоёр сарын хураамж авчихаад тэр хугацаандаа ганц л удаа хогны ачилт хийж байгаа нь хэтэрхий увайгүй загнаж байгаа хэрэг бус уу.
Эрхэм С.Одонтуяа дарга аа, таныг өөрөө хог ачиж өг гээгүй. Та хүмүүсээ ажлыг нь хийлгэж өгөөч. Гэхдээ сонгууль дөхөөд ирэхэд шаардлагатай бол та ч өөрөө хог ачих байтугай ажил хийгээд явж байж мэднэ гэдгийг өмнөх сонгуулиудын шоунаас иргэд мэддэг болсон. 
Эх сурвалж: TUR.MN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.