“Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ыг энэ оны гуравдугаар сард шинэчлэн байгуулж, тэргүүнээрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгосон билээ. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэргийн холбоогоо орон нутагт байгуулж эхэлжээ.
Аймгуудад салбар зөвлөл байгуулах ажлыг дэслэгч генерал Ц.Тогоо, дэслэгч генерал Д.Даваа, бригадын генерал Г.Ариунбуян болон Монгол Улсын бааатар Ж.Гүррагчаа нар гардан гүйцэтгэж байна.
Монгол цэргийн нэгдсэн холбооны анхны салбар зөвлөлийг Орхон аймагт байгуулж, тэргүүнээр аймгийн Засаг дарга Д.Батлутыг, Архангай аймгийн салбар зөвлөлийн даргаар Засаг дарга Ц.Мөнхнасанг тавьжээ. Генералууд зүүн аймгуудад мөн ажиллаж, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хэнтийн аймгийн Засаг дарга Н.Ганбаямба нарыг Монгол цэргийн нэгдсэн холбооны өөрийн аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр сонгогджээ.
Холбооны салбар зөвлөлийг байгуулах ажил цаашид бүх аймагт үргэлжилж, аймгуудын Засаг дарга нар салбар зөвлөлийн тэргүүний үүрэгт ажлыг хүлээж авах юм байна.
Сэтгэгдэл