Тони Фергюсон: Х.Нурмагомедов хамгаалалтын олон сул талтай


"UFC" холбооны хөнгөн жингийн үнэмлэхүй аварга ОХУ-ын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедовын хамгаалалтад олон сул талууд байгааг ажигласан гэж АНУ-ын холимог тулааны тамирчин Тони Фергюсон  мэдэгдсэнийг “UFC” холбооны цахим хуудсанд мэдээлжээ. Өнгөрсөн бямба гарагт АНЭУ-ын нийслэл Абу Дабид хотод болсон тулаанд Х.Нурмагомедов аваргын бүсээ хамгаалан АНУ-ын тулаанч Пуарье Дастинтай гурван үе тулалдсаны эцэст ялалт байгуулжээ.

Нийт 25 тулаанд ялж, 3 ялагдсан холимог тулааны тамирчин Т.Фергюсон хэлэхдээ, “Би түүний тоглолтоос маш олон сул талуудыг олж харсан. Гэхдээ тэр маш өндөр түвшний бэлтгэлийн багтай. Түүний баг юу хийхээ сайн мэднэ. Тэд түүний сул талуудыг засах гэж хичээх болно.” гэжээ. Өдгөө 30 настай, “Бүргэд” хочит ОХУ-ын холимог тулааны тамирчин Х.Нурмагомедов одоогоор 28 тулаанд орноос 8-д нь хүнд цохилт, 10-т нь боолт, 10-т нь өчилтөөр тус тус ялсан байна.

Т.Есүхэйтөмөр

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.