УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийг нь фэйсбүүкээр нууц хаягнаас гутаасан, гүжирдлэгийн шинжтэй мэдээллийг тарааж байна гэсэн гомдол гаргасныг СБД-ийн цагдаагийн I хэлтэс шалгаж тогтоожээ. Тухайн этгээд нь Ganbat Boldkhuu гэх хаягнаас мэдээлэл оруулахдаа СБД-ийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр Сentral Tower барилгын 9 давхарт байрдах Тесо корпорацид бүртгэлтэй хаягнаас хандсан гэнэ.
Ч.Хүрэлбаатарын зүгээс энэ тухай өөрийн цахим хуудастаа, "Фэйсбүүкээр нүүрээ нуучихаад Ganbat Boldkhuu, Увс Бахархал, Баасандорж Батдорж зэрэг хуурамч хаягнуудаас намайг эрүүгийн гэмт хэрэгт гүтгэх, доромжлох, гүжирдэх нь хэрээс хэтэрсэн тул би тагнуул, цагдаагийн байгууллагад хандсан юм.
Цагдаагаас өгсөн хариуг та бүгдэд хүргэж байна. Эрүү үүсгэн шалгаж байгаа гэнэ. "Тэсо" корпорацийн эзэн, Н.Алтанхуягийн зөвлөх асан, Увс аймгийн АН-ы дарга О.Цогтгэрэлд хандаж хэлэхэд намайг гүтгэж, доромжилж, гүжирдэж, муулах замаар улс төрд орж ирнэ гэж бодож байгаа бол ЧИ том алдаж байна" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл