Улс орноо өрөнд живүүлж л байг уу!


Улс орноо өрөнд живүүлж л байг уу!

Цаадуул чинь 2020 оны сонгуулийн мөнгөө улсын төсөвт суулгажээ . Ж. Эрдэнэбатын ЗГ-ын огцрох шалтгааны нэг,гишүүдийн хувийн компанидаа авсан концесс 2020 оны төсөвт хэвээрээ. Нөгөө Шударга ёс хаачсан бэ?
Ирэх 2020 оны төсвөөс УИХ-ын гишүүн С. Бямбацогтын компани концесс нэрээр 30 тэрбум төгрөг авна. Н.Номтойбаяр Цагаансуваргын орд руугаа 2,5 тэрбумаар агаарын шугам тавина. Уг нь үүнээс болж л өмнөх Засаг огцорсон биш билүү !!!
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тойрог руу тавьсан замын концесст 130 тэрбумыг өгнө. Улс төрчдийн компанид өгсөн концессийн мөнгө, тойрогт хийх хөрөнгө оруулалт нэртэй ийм мөнгө нийлсээр 2,1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв төсөвлөжээ. 2019 оны төсвийн алдагдал 1,9 их наядыг гаднаас зээл авч хаасан. Ингээд Монгол улс өнөөдрийн байдлаар 29,7 тэрбум ам доллар буюу 78,7 их наяд төгрөгийн гадаад өртэй болж байна. Жилийн төсвөөсөө 7 дахин давсан их өрийг тэгээд хэзээ хэн хэрхэн төлөх нь тодорхойгүй. Төсөв бол та бидний талх худалдаж авах тоолондоо төлж буй татварын мөнгө. Зэс нүүрсээ гадаадад зарсны мөнгө болохоос биш улс төрчдийн дураараа дургих зүйл огт биш. Төсөв бидний хяналтаас аль хэдийн гарч, улс төрчдийн угж болжээ.
Баасанжавын Отгон

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.