Д.Трамп Сирид хамгийн багадаа 800 цэрэг үлдээхээр шийджээ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сири улсад хамгийн багадаа 800 цэрэг үлдээхийг тусгасан төлөвлөгөөг баталжээ. Тус улсад үлдэх Америкийн цэргүүдийн гол даалгавруудын нэг нь нефтийн орд газруудыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Д.Трамп 11 дүгээр сарын 1-нд Пентагоны төлөөлөгчидтэй уулзсан байна. Үүний дараа тэрбээр АНУ-ын цэргүүдийн хамгаалахаар төлөвлөж байгаа, Сирийн зүүн нутаг дахь бүсийг өргөтгөх төлөвлөгөөг баталжээ. АР агентлагийн мэдээлснээр, энэ нь Дейр эз-Зор болон Хасек хотын хоорондох курд бүлэглэлүүдийн хяналтад байгаа газар нутгийн нэлээд том хэсэг аж.

Энэ бүсийн нийт талбайг одоогоор эцэслэн тогтоогоогүй байна. Сирид Америкийн хэчнээн цэрэг үлдэх талаар Пентагон тодорхой мэдээлэл өгөөгүй боловч эх сурвалжуудын мэдээлснээр, "Сирийн өмнөд нутагт орших Эт-Танф баазад байрлаж байгаа 200 орчим цэргийг оруулаад доод тал нь 800 цэрэг үлдэх аж”.  

Д.Жаргал


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.