Жүжигчин Максим Галкин, дуучин Алла Пугачева хоёрын хүүхдүүд том болжээ. Хүү Харри, охин Лиза нартайгаа хамт усан санд чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа бичлэгээ Максим Галкин олон нийтийн сүлжээнд тавьсан байна. Хүүхдүүд нь усанд шумбалтаар хичээллэж байгаа бөгөөд муугүй сэлдэг болох нь бичлэгт тодорхой харагдаж байсан тул дагагчид нь лусын дагинатай зүйрлэж, магтаалын үгсийг харамгүй урсгасан байв. Лиза охины авьяас билэг сэлэхээр тогтохгүй. Тэрээр ном унших дуртай бөгөөд өөрөө сэтгэн үлгэр бичдэг байна. "Эртээ урьдын цагт нэг жижигхэн гөлөг байжээ. Жирийн биш алтан гөлөг юмсанжээ. Сүүлээ шарвах болгонд нь мөнгө асгардаг гэнэ. Муурнууд үүнд нь маш их атаархдаг байв. Төгсөв” гэх мэтээр хөөрхөн, хөөрхөн юм бичдэг гэнэ. М.Галкин энэ талаар бичиж, охиныхоо зурсан зургийг байршуулсан нь мөн л олон хүнд таалагджээ.
Лиза, Харри нар 2013 оны есдүгээр сарын 18-нд төрсөн, энэ жил дөнгөж зургаан настай юм. Энд дарж видеог үзнэ үү
Сэтгэгдэл