К-рор “Kara” хамтлагийн экс гишүүн Кү Ха Ра нас баржээ


 

К-рор “Kara” хамтлагийн экс гишүүн Кү Ха Ра нас баржээ

 

Өмнөд Солонгосын "Кара” хамтлагийн экс гишүүн, дуучин Кү Ха Ра өнөөдөр /2019.11.24/ нас баржээ.

Энэ талаар БНСУ-ын мэдээллийн Ёнап агентлаг "K-pop охидын хамтлагийн экс гишүүн Кү Ха Раг ням гарагт цагдаа нар өөрийн гэрээс нь нас барсан байдалтай олжээ. 28 настай дуучин ойролцоогоор 18.00 цагийн үед олдсон” гэж мэдээлэв. 

Сөүл хотын Ганнам дүүргийн цагдаагийн хэлтэс хэргийн газарт яг одоо ажиллаж байгаа юм байна.

Өмнөд Солонгосын хэвлэлүүд түүнийг зургаан сарын өмнө амиа хорлох оролдлого хийж байсан талаар бичжээ. Кү Ха Ра мөн саяхан амиа хорлосон дуучин, жүжигчин Соллигийн сайн найз байжээ. 

Zindaa.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.