Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл "Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулах тухай” А/399 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Нийслэлийн хэмжээнд үхсэн мал, амьтны сэг зэмийг цуглуулан устгах, мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг газрууд сүү, сүүн бүтээгдэхүүн худалдан авдаг цэгүүд боловсруулах үйлдвэр, цех, өлөн гэдэс, яс боловсруулах үйлдвэр, мах, хүнсний ногоо хадгалах зоорь, мал нядалгааны газар, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр, мал, амьтны хашаа, хороо, өтөг бууц, гахай шувууны байр, сангасны талбайн мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулна.
Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мал эмнэлэг, үржлийн аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис хуваарилан олгож, ажлын явц үр дүнг нэгтгэн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Мал эмнэлэг үржлийн газарт 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлэхийг нийслэлийн Мал эмнэлгийн газар даалгалаа.
Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус үүрэг болголоо.
Сэтгэгдэл