Өнөөдөр сөртийж сэртийсэн юу л байна сошилаар шуугина.
Яг нүүр тулаад гараад ирэх нь ховор бүүр тэр байтугай нэр хаягаа зүс царайгаа нууцлана тэгээд хамгийг хараар будаж хатуу үгээр дайрч давшилна.
Сайн хүний үр сайлтай гүүний унага хаана ч хэзээ ч тэр мөр муу муухай байдлыг хийгээд байдаггүй л дээ.
Гэнээн талаас нь харж гэрэл гэгээнд нь бялхаж сурмаар юм .
Энэ нэг залууг мөн ч их муулах юм. Баян цатгалан гэж ирээд л...
Хүний буян худгийн ус хоёрт хэмжээ хязгаар бий. Буянтай буурлуудынхаа замналаар хөдөлмөрлөөд л явж байдаг байлгүй. Хаанаас л дандаа муу муухайг үйлдээд муу мууд дурлаад байв л гэж.
Ямар ч хүн алдаж онодог тарлан цоохор хорвоод алийг тэр гэхэв дээ.
Нэг л алуурчин луйварчин байгаа юм л ярьж хүмүүсийн оюун бодолд тухайн хүний эсрэг хар муухай код суулгаж идэвхижүүлэх юм.
Залуу хүн, боловсрол соёлтой харьцангуй арай өөр сэтгэлэгээтэй гярхай ухаалаг нэгэн ш дээ.
Уулаасаа дэргэдэх найз нөхөд орчин нь арай өөр нөхцөл байдалд өссөн хүн чинь бас жаахан омголон зан нэмэгдээд бусдаас ялгарч харагддаг байх л даа. Би огт танихгүй ч итгэж л суудаг хүний нэг.
Мэдэхгүй үзэж хараагүй үнэн мөн нь ялгагдаагүй зүйлийг тулгаж яг хийцэн үйлдчихсэн бүүр дэргэд нь улмаар дотор нь ороод харчихсан юм шиг л хашгачиж хараах юун. Н.Номтой баяр гээч хүний дотор сэтгэл бусдаас илүү тэр муулаад муужираад байгаа хэн нэг нөхрийнхөөс ч илүү гэгээн гэгээлэн байгаа ч юм бил үү яаж мэдэх билээ.
Гагцхүү сайныг л хүс саар мууг нь бүү дууд мэдэхгүй байж.
Олон олон лицинзтэй л гэх юм.
Эцсийн эцэст сайн хүмүүсийн гарт хадгалагдаж зөв голидролоор ард түмэндээ үр ашиг өгөөж буянаа хайрлах үйлдвэр уурхай бий болно шүү дээ .Болоод түрүүч нь Монголдоо битгий хэл зэргэлдээх улс орондоо нүүр бардам нийлүүлэлт хийх бүтээгдэхүүн үйлдвэрлээд янга мянган Монгол ахан дүүс ажиллаж амь зуулгаа амьдралын дээгүүр түвшинд аваад явж л байгаа ш дээ.
Хөдөлмөр эрхлүүлэх гэж их л олон зүйлийн наана цаана гарч хүний өөрийн хүмүүсийн хөлс хүчийг нэгтгэж чадаж байгаа нь сайшаалтай.
Хэрээг хар гээд л муулаад байдаг. Хэрээ хамгийн урт насалаг хамгийн энэрэнгүй хамгийн зөн совинтой хамгийн үнэнч хайр дурлалтай хамгийн соргог жигүүртэн гэдгийг мэдэх хүн нь цөөн мэдсэн ч үл тоодог байх.
Үл тоохын балаг өөдрөг бодлын ач хоёр өдөр шөнө лүгээ ялгардаг л даа.
Сайныг нь дууд магт урам хайрла
Муулах амархан муулах цаг хэзээч олдоно
Энэ хүүг би тийм ч адгийг тамтаг гэж хэзээч бодохгүй бодохч шалтаг байхгүй.
М.Энхболд л төрөөс зайлчих юм бол өргөс авчих юм шиг л шуугисан хаана байна.
Сайндаал ганц хёр хүн шоронд орсон нэр төлий...
Н.Энх баяр л Монго улсыг тамын тогоонд чанаад буцалгаад шалзалаад хаячихлаа гээд л хөлийг нь гозолзуулаад... шоронд хориод сүйд болсон... харин ч Монголыг өр ширнээс нь салгасан гавъяаг нь эгэх л ёстой гээд таг мартсан
Төрийн бодлго гэж нэг хатуу чанд хууль дүрэмтэй алсын соргог хараатай зүйл байх ёстой ч өнөөдөр "би чадна" ууд албин золбин аяг маягаар төрд орж олширсоноос болж үндсээрээ замбараа зантагаа алдсан бус уу.
Номтойбаярын алдаа түмний нүдэн дээр ил цагаан байдаг юм биш үү
Далдуур ямар их нүгэлтэнгүүд шургаж, шимэгч батерийн үүрэг гүйцэтгэж буйг мэдэх билүү бид
Номтойбаярыг яагаад ингэж хар муугаар будаж ард түмний оюун санаанд буруу ойлголтийн вирус үржүүлээд байгаа юм бол...
Залуу соловсон хүчнээ гаргана гэх тэгээд ИХ д удаа дараа сонгогдож суусан туршилгажиж байгаа боловсон хүчин ийм хүмүүсээ дандаа муугаар хэлээд байхаар яах болж байна.
Бид урмыг нь хугалаад байхаар яах юм .
НОМТОЙБАЯР чинь хүн юм байгаа биз дээ.
Сэтгэл зүрх хүсэл мөрөөдөл итгэл урам гэж байдаг байлгүй дээ .
Арай л харгис арай л хатуу юм бишүү.
Нийгэмд дандаа муу муухай хар хэл амаар Номтойбаяр гэдэг зулууг суртчилах юм.
Тийм л сайн юм бол та нар өөрсдөө түүний хэр чинээнд яваад үз хийгээд бүтээгээд аль.
Худлаагаасаа... ижил буруу адгуус шиг бие биенээ хазаж хайрах хасаж хөөхийн учир юун.
Сайн, сайхан гэгээн цагаан бүхэнд тэмүүлж нэг нэгнээ дэмжиж урагш ахидаг биз дээ.
Хойш татаж ул шагайж урам зоргийг нь мохоож байхын хэрэг алга.
Эцэст нь хэлхэд сайн сайхан бүхнийг түгээж мууг нь өнгөрүүлж сайныг нь дэмжиж урам хайрла
Номтой баяр сайн залуу байх сайн бүхнийг үзэн ядагч шударга бүхнийг нухан дарагч нар л шуугин ваагалж байдаг ш дээ.
Тэд өөрсдийгөө олж хардаггүй таг сохор...
Н. Номтойбаяр ихийг бүтээх сайн боловсон хүчин мөн гэдэгт итгэнэм
Сайн үйлс нь бүтэг ээ
Да.Бүтэнхээ
2012.12.13
Сэтгэгдэл