УИХ-ын дарга Г.Занданшатарын хамт Австрали Улсад томилолтоор ажилласан гишүүд казино тоглосон гэх хэл аманд ороод байгаа. Улмаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн казино тоглож буй бичлэг олонд нийтэд дэлгэгдсэн.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд дараах тайлбарыг өглөө. Тэрээр "энэ сарын17-ны өдөр Австрали явсан гишүүд Седней хотын худалдааны төв, гудамж зэрэг олон газруудаар явж танилцсан. Энэ хүрээнд Казиногийн хамгийн том төв болох "Диста Седней" төвд орж сонирхоё гээд гурван элчин сайдын хамт орсон. Тоглосон зүйл байхгүй, хэрэв тоглосон бол хариуцлага хүлээхэд бэлэн байна" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл