Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс манай улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа билээ. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасан байна. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгаж байгаа юм.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоогоод байсан юм.
Хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнээс эхний асуудлуудаа хэлэлцээд шийдвэрээ гаргасан байна.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН №11
Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө
2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаан 08.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
1. |
Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
2. |
Төлөвлөгөө батлах тухай* |
Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
3. |
Хөрөнгө гаргах тухай |
Д.ЦОГТБААТАР |
4. |
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай |
Ч.ХҮРЭЛБААТАР |
5. |
Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай |
Ч.ХҮРЭЛБААТАР |
6. |
Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийн тухай |
Ч.ХҮРЭЛБААТАР |
7. |
Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын санаачлан боловсруулсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт |
Ц.НЯМДОРЖ |
8. |
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл |
Ц.НЯМДОРЖ |
9. |
Протокол батлах тухай |
Ц.НЯМДОРЖ |
10. |
Тогтоол, журам шинэчлэн батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Ё.БААТАРБИЛЭГ |
11. |
“Амгалан дулааны станц” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай |
Ц.ДАВААСҮРЭН |
12. |
Бусад асуудал* |
У.ХҮРЭЛСҮХ |
Танилцуулах асуудал
13. |
Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн 2019 оны ажлын тайлангийн талаар |
Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
14. |
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар |
Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
15. |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар |
Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
16. |
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар |
Н.ЦЭРЭНБАТ |
17. |
Эдийн засгийн төлөв байдлын талаар* |
Ч.ХҮРЭЛБААТАР |
18. |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үйл ажиллагаанд хийх зохицуулалт, арга хэмжээний талаар |
Ё.БААТАРБИЛЭГ |
Сэтгэгдэл