“Хурд“ хамтлаг онлайн тоглолтоороо 240 сая төгрөгийн хандив цуглуулжээ


“Хурд“ хамтлаг онлайн тоглолтоороо 240 сая төгрөгийн хандив цуглуулжээ

"Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа. "Хурд" хамтлаг нь олон улсад тархаад байгаа коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс улсын хэмжээнд онцгой дэглэм тогтоогоод байгааг хүндэтгэн ийнхүү онлайн тоглолт зохион байгуулсан бөгөөд тоглолтынхоо дундуур хандивын аян өрнүүлж, цугларсан мөнгийг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөхөө илэрхийлсэн билээ.

Ийнхүү "Буцааж нэхэхгүй хайр" тоглолтод цугларч буй хандивын хэмжээ одоогийн байдлаар 240 сая төгрөг хүрчээ. "Хурд" хамтлагийн ахлагч Д.Ганбаяр "Бид Улсын онцгой комисст сэтгэлийн дэмжлэг үзүүлж онлайн тоглолт хийхээр шийдсэн. Монголчууд бид биеэ хайрлаж, хүндэлсэн цагт энэ айхтар өвчнийг даван гарч чадна. Тиймээс иргэд маань гэртээ суугаад хурд хамтлагийн шилдэг дууны тоглолтыг үзэх боломж олгож байгаа юм. Бид онлайн тоглолтынхоо үеэр цугларсан хандивыг Улсын онцгой комисст өргөн барина” гэсэн юм.

 
Эх сурвалж: zindaa.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.