Франц улсын иргэнтэй нэг онгоцонд ирсэн хүмүүс Төрийн ордонд уулзалт хийжээ


 

Франц улсын иргэнтэй нэг онгоцонд ирсэн хүмүүс Төрийн ордонд уулзалт хийжээ

 

Шинэ коронавирусын халдвар илэрсэн Франц улсын иргэнтэй нэг онгоцоор 121 хүн нисч ирсэн гэх мэдээлэл байгаа. Эдгээр иргэдийн талаар одоог хүртэл судалгаа хийсээр байгаа бөгөөд МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгийн мэдээлснээр цуг нисч ирсэн зарим иргэн Орхон, Сэлэнгэ аймаг, Оюутолгой руу явсан байна.

Түүнчлэн, нэг онгоцонд ирсэн ДЭМБ-ын төлөөлөгч нар Төрийн ордонд орж, УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзжээ. Түүнчлэн, ДЭМБ-ын төлөөлөгч нар нийслэл болон Сэлэнгэ, Дарханд эрүүл мэндийн байгууллагаар ажилласан гэх мэдээлэл байна.

ДЭМБ-ын төлөөлөгч нараас яаралтай шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариу маргааш гарах юм байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.