Германы автомашин үйлдвэрлэгч BMW компани ажилчиддаа болон нийтэд зориулж, амны хаалт үйлдвэрлэх болсноо өнөөдөр зарлажээ. Тус компани удахгүй өдөрт олон зуун мянган амны хаалт үйлдвэрлэх боломжтой болох гэж байгааг компанийн гүйцэтгэх захирал Оливьер Зипше өнөөдөр мэдэгдсэн байна.
BMW өмнө нь өөрийн нөөцөөс 100,000 амны хаалтыг Германы засгийн газар хандивлаж байсан бол өнөөдөр дахин 50,000 амны хаалт, нэг сая эмнэлгийн бээлийг хандивлажээ. Ирэх хоёр долоо хоногийн дотор дахин нэг сая амны хаалтыг шинээр үйлдвэрлэж хандивлах амлалтыг Зипше засгийн газартаа өгсөн байна. Коронавирусийн тархалтыг хязгаарлах арга хэмжээний хүрээнд BMW компанийн үйлдвэрүүд дөрөвдүгээр сарын 30 хүртэл бүрэн зогсоод байгаа юм.
Р.Төмөр
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл