ЭМЯ: 371 хүнд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарлаа


Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Шинэ төрлийн коронавирусийн халдвар сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн 213 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна. Дэлхий дахинд нийт 1,698,323 халдварын тохиолдол бүртгэгдэж, 102,696 хүн энэ өвчний улмаас нас барсан бол 376,254 хүн эдгэрчээ. Монгол улсын хувьд 16 тохиолдол бүртгэгдээд бөйгаа ба өчигдрийн байдлаар 371 хүнд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарлаа гэж ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "Монгол Улсын хэмжээнд өчигдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 371 хүнд шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан. Үүн дотор Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын буюу хилээр хамт орж ирсэн 265 хүн шинжилгээнд хамрагдсан, вирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээ хийхэд COVID-19 вирус илэрсэнгүй. Өвчтөнүүдийн биеийн байдал сайн байна. 

Иргэд олон нийт гадаа дулаарсантай холбогдуулан амны хаалт зүүхэд бэрхшээлтэй болсон гэж үзээд амны хаалтаа зүүхгүй байх хандлага ажиглагдаж байна. Энэ нь маш том алдаа гэдгийг анхааруулъя" гэлээ. 

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "ЭМЯ 3,7 тэрбум төгрөгөөр урьдчилан сэргийлэх мессежийг өгч байна" гэдэг мэдээлэл тархсан нь худал мэдээлэл. Харилцаа холбооны зохицуулах газар болон, үүрэн холбооны операторууд үнэ төлбөргүй энэ үйлчилгээг үзүүлж байгаа. Эдгээр компаниуддаа талархал илэрхийлж байна. 

Коронавирусийн халдвар хоёр метрт халдах боломжтой учир маск сайн зүүж, бээлий өмсөх хэрэгтэй. Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх, олон нийтээр цуглахгүй байх нь халдвараас сэргийлэх хамгийн чухал зүйл юм. Засаг төрөөс авч болох бүхий л арга хэмжээг авч байгаа тул иргэн та өөрийнхөө эрүүл мэндийн төлөө дээрх арга хэмжээг аваарай гэж хэлмээр байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.