Дөрөвдүгээр сард Хятад нь нийт 97.27 сая тонн төмрийн хүдэр импортолсон байна. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сарын үзүүлэлтээс 13%-аар өсжээ. COVID-19 холбоотой хязгаарлалтыг цуцалснаар тус улсын гангийн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа хэвэндээ орж эхэлснээр импорт өсөх болсон гэж шинжээчид тайлбарлаж байна.
Хятад руу чиглэсэн Австралийн төмрийн хүдрийн экспорт 12%, Бразилынх 10%-аар тус тус нэмэгджээ.
2020 оны эхний дөрвөн сарын байдлаар Хятад нийт 360 сая тонн төмрийн хүдэр импортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.8%-аар өссөн үзүүлэлт юм.
ЭХ СУРВАЛЖ: Г.ОД, MININGJOURNAL.MN
Сэтгэгдэл