УИХ-ын сонгуулийн 7-р тойрог Дорнод аймгаас нэр дэвшигч Ц.Сэргэлэн Баян-Уул сум, Эрээн багийн иргэд, сонгогчидтойгоо уулзалт хийлээ. Тэрээр тус сумын иргэд сонгогчидтой уулзах үеэрээ Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас дэвшүүлж буй Хөгжлийн гэрээ 2020-2024 мөрийн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэн ажиллуулах талаар өөрийн төсөөллийг танилцуулав. Уулзалтын үеэр Баян-Уул сум, Эрээн багийн иргэд нэр дэвшигч Ц.Сэргэлэнг дэмжиж байгаагаа илэрхийлэн, УИХ-ын сонгуульд ялалт байгуулахыг ерөөн хадаг сүү өргөлөө.
Ж.Бат
Сэтгэгдэл