Монголын толгой баячуудын тоонд зүй ёсоор ордог "АПУ”-гийн гэх тодотголтой, УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн хөвгүүд гэж амрагийн явдал арвинтай нөхдүүд байдгийг хэн хүнгүй андахаа больсон гэхэд болно. Том хүү Б.Ганхөлөг нь гэхэд "Зууны манлай” дуучин Б.Сарантуяа болон "3 охин” хамтлагийн Анутай хүртэл нэр холбогдож явсан удаатай. Сайхан бүсгүйчүүдтэй нэр холбогдож явсан Б.Ганхөлөг өнгөрсөн долоодугаар сард "Блүүмбэрг ТВ Монголиа” телевизийн хөтлөгч н.Дэлгэрцэцэг гэх бүсгүйтэй сүй тавьсанаа албан ёсоор зарласан билээ.Тэгвэл хосууд маань өнгөрсөн наймдугаар сарын 29-нд хуримаа хийж гал голомтоо бадраажээ. Хосууд хуримаа Шангри-Ла зочид буудалд нижгэр тэмдэглэсэн ба эх сурвалжын дурьдсанаар бол 70 сая төгрөгөөр хуримаа хийжээ. Ингээд нийт уншигчдынхаа өмнөөс залуу хосууддаа гэр бүлд нь аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Мөн та бүхэндээ хосуудын хуримын зарим зургаас сонирхуулая.
эх сурвалж: undesten.mn
Сэтгэгдэл