“ДЦС-2“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Бямбаахүү, нягтлан Б.Даваадулам нарт ял оноолоо


Нийслэлийн прокурорын газраас "ДЦС-2" ТӨХК-ны гүйцэтгэх захирал ажилтай байсан С.Бямбаахүү, "ДЦС-2” ТӨХК-нд Ерөнхий ня-бо ажилтай байсан Б.Даваадуламд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан / Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/ мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан/ Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ "Цагаан давс” ХХК-ны захирал ажилтай Д.Баатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/ гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд яллагдагч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авч 2020 оны 07 дугаар сарын 22-ний өдөр хянан хэлэлцээд:

 

С.Бямбаахүүг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7.450.000 төгрөгийн торгуулийн ялаар, Б.Даваадуламыг Нийтийн а лбанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.850.000 төгрөгийн торгуулийн ялаар, Д.Баатарыг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.850.000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгэж,

С.Бямбаахүүгээс 14.000.000 төгрөг, Б.Даваадуламаас 4.000.000 төгрөг, Д.Баатараас 6.232.945 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

 

Баянгол,Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн

анхан шатны шүүхийн тамгын газар


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.