Өчигдөр буюу 2020.07.09-ны өдөр Тээврийн цагдаагийн албанд иргэдээс 396 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 234 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын улмаас нийт 11 хүн нас барсан. 2020.07.09-ны өдөр 11 цаг орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт ДАЮУН маркийн мотоцикл онхолдож жолооч С 57 настай эрэгтэй нас барсан. 2020.07.09-ны 18:15 цаг орчимд Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг дэвсгэр Toyota Alphard маркийн автомашин онхолдож зорчигч А, Н, Ө, Ө, О, Б, Э нарын 7 хүн нас барсан. 2020.07.09-ны 16:45 цаг орчимд Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт Hyundai accent маркийн автомашин онхолдож зорчигч Б 46 настай эрэгтэй нас барсан. 2020.07.09-ны 19:30 цаг орчимд Дорнод аймгийн Гурван загал сумын нутагт ДАЮУН маркийн мотоцикл онхолдож жолооч Д 58 настай эрэгтэй нас барсан. 2020.07.09-ны 22:25 цаг орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт Nissan Leberty маркийн автомашин явган зорчигч Э 3 настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон хэргүүд тус тус бүртгэгдсэн байна. Ийм хөдөлгөөнд оролцогч та бүхэн онцын шаардлагагүй бол орон нутгийн замыг зорихгүй байхыг анхааруулж байна. Орон нутгийн замд усархаг аадар бороо ихээр орж байгаатай холбоотойгоор зорчих хэсгүүд усанд автаж, эвдрэл ихтэй байна. Ийм иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл