Шинэ засаг бүрдээд удаа ч үгүй байтал зарим сайдын томилгоонууд эхнээсээ эсэргүүцэлтэй тулж эхэллээ. Томилгоог эсэргүүцэгчдийн цахим бүлэг ч бий болжээ. "Хууль бус томилгоог эсэргүүцэх хөдөлгөөн" гэх энэхүү фэйсбүүк бүлэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Х.Нямбаатарыг шүүмжлэн ийн бичжээ.
"Эрхэм Ерөнхий сайд У. Хүрэлсүх танаа:
Таны томилсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар эдгээр хүмүүсийг юуны учир албан тушаалаар мялааж, эрхлүүлэв?
1. Ш. Цогбаатарын хувьд эхнэрээ удаа дараа зодож танхайрч шалгагдаж байсан ба европын улс орон дамжуулж хууль бус хар тамхины наймаа эрхэлж эрэн сурвалжилагдаж байсныг УИХ-н гишүүн Аюурсайхан зарлаж байсан.
2. Д. Загджавын хувьд улс орнуудын казино хэсэж явдаг байнга казино тоглож явдаг, өөрийнх нь хамаарал бүхий компанийг тендерт ялуулж, шахааг нь авсангүй гэх шалтгаанаар "Оюутолгойн үйл ажиллагааг зогсооно” гэж мэдэгдэл гаргаж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байдаг.
Ийм этгээдүүдийг тусгай чиг үүрэг бүхий байгууллагын даргаар томилсон зэрэг нь нэн хачирхалтай.
Х.Нямбаатарын зарим томилгоог эсэргүүцэхийн учир нь ийм байжээ.
Сэтгэгдэл