Энэ сарын 3-нд шөнийн 21:48 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах "Саруул” хотхоны 115-р байрны зургадугаар давхарт иргэн Н-ийн байр шатаж, улмаар 23 настай Б өндрөөс унаж газар дээрээ нас барсан ноцтой хэрэг гарсан билээ. Хэргийг шалгах явцад 23 настай талийгаач нь өөрийн төрсөн ээж болох 46 настай Н-ийн хоолойг хэрчиж амь насыг нь хохироон, гэртээ гал тавиад цонхоор үсэрсэн гэдэг нь батлагдсан.
Харин өнөөдөр уг хотхоны арван давхрын блок нуржээ. Одоогоор түргэний машин ирсэн бөгөөд хүн бэртэж, гэмтсэн эсэх нь тодорхойгүй байна. Нуралт газ дэлбэрснээс үүссэн байх магадлалтай гэв.
Эх сурвалж: Үндэсний шуудан
Сэтгэгдэл