Гашуун сухайт боомт дээр хоёр машин онхолдож, нэг жолооч амиа алдлаа


Өнөөдөр өглөө Гашуун сухайт боомтоор хил нэвтэрсэн нүүрс тээврийн хоёр машин онхолдож, нэг жолооч нас барсан тухай мэдээллийг жолооч нар манай сайтад мэдээллээ.

Тодруулбал: Гашуун сухайт боомтоор дөнгөж штамб даруулаад гарч явахдаа боомтын эвдэрхий замд осолдсон байна. Осолдсон нэг жолоочийн биеийн байдал хүнд, нэг жолооч газар дээрээ нас баржээ. Яг одоо Ханбогдын цагдаагийн хэлтэс болон Цагаан хад дахь цагдаагийн бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж, хилийн гаралтыг бүрэн зогсоогоод байна.

Эх сурвалжийн мэдээллээр "Гашуун сухайт боомтоос БНХАУ-ын Ганц Модны боомт хүртэлх замд хоёр хилийн дунд, Монголын талын хэсэгт автозам маш ихээр эвдрэлтэй, том нүүх үүссэн. Үүнээс болж машин онхолдож, нэг жолооч нас барсан” гэлээ.

60-70 тонны хүнд даацтай машин өдөр бүр явдаг боомтын замыг яагаад засаж, аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна вэ?

Гашуун сухайт боомт орчимд, Цагаан хаданд өдөр бүр шахуу нэг жолооч нас барж, бэртэж гэмтэж, эрүүл мэнд амь насаараа хохирсоор байна. Гэтэл төр нь "дүлий" мэт хэдэн жолооч нарын амиар "тоглосоор" байх уу?

ТӨР.МН


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.