Би хамаатныдаа ч юм уу хаа нэгтээ барби тааралдахаар нь их тоглодог, даавуу хайчлаад тэрэндээ плаж хийгээд л суучихдаг хүүхэд байсан. Эмэгтэйлэг байсан болохоор 1-р ангиас эхлээд л хүүхдүүд шоолж эхэлсэн. Охин, эмэгтэй, Гамбууш гээд л.
Голцуу эрэгтэй хүүхдүүд бас багш нар янз бүрээр хэлж дээрэлхэнэ. Нэг удаа ангийн багш маань ангийн бүх хүүхдүүдийн дунд босгож байгаад намайг эр эм нь мэдэгдэгдэхгүй гэж хэлж байсан юм. Хүүхдүүд пир хийтэл инээлдсэн, надад үнэхээр муухай мэдрэгдсэн. Би ангийнхаа хэсэг охидуудтай л нийлдэг, тэр хэд маань намайг их хамгаалдаг. Нөгөө ангийн эрэгтэй хүүхдүүд намайг зодно гээд тэгсэн манай эмэгтэй найзууд сургуулийн гадаа намайг голдоо оруулаад тойрог болоод зогсчихсон тэд нартай хэрэлдээд ойртвол ална шүү гэж өмөөрч байсан тохиолдол хүртэл байгаа.
Багаасаа л тэгж эмэгтэйлэг явж байснаа өсвөр насан дээрээ ирээд өөрийгөө өөр сонирхолтойг мэдэрч эхэлсэн юм. Надад хангалттай мэдлэг байгаагүй учраас тухайн үед өөрийгөө зүгээр л гэй байх гэж бодсон. Би гэхдээ тэрнээсээ огт ичиж зовоогүй бүр аягүй зоригтой фэйсбүүкээр 1 залуутай танилцаад, болзоонд яваад, кино үзээд, амьдралынхаа хамгийн анхны шар айргийг тэгэхэд л ууж үзсэн. Их л гоё романтик санагдсан. Тэгээд тэднийх рүү очихоор боллоо. 4,5н найзуудтайгаа нь нийлж байр түрээслэдэг байсан. Би амьдралдаа анх удаа тийм олон гэй хүмүүсийг харж байсан нь тэр. Ганц ч удаа гадуур хонож үзээгүй би чинь тэр өдөр тэндээ хоночиxсон.
Өглөө нь харих гэснээ айгаад тэр залуугийнд очоод сар амьдарчиxсан. Тэр залуугийн ээж гэй гэдгийг нь мэддэг хүлээн зөвшөөрдөг, надад бас их сайн ханддаг байсан юм. 14хөн настай хүүхэд гэрээсээ бүтэн сар явчихаар гэр бүлээ санаад хэцүү байгаа юм чинь. Тэгээд 1 өдөр ээж рүүгээ залгасан, утсаа аваад миний хоолойг сонсоод л шууд уйлчиxсан. Намайг цагдаагаар хайлгаад зурагтаар хүртэл гаргасан байсан.
Өвөл болох гээд дулаан хувцас байхгүй ээждээ та миний өвлийн хувцаснуудыг гаргаад өгөөч гэсэн тэгье тэгье гээд уулзахаар болов оо. Ирчихлээ гээд залгахаар нь аймар баярлаад гараад очсон ээж байхгүй манай хамаатны ах эгч нар зогсож байсан. Гэрт аваачаад бүгдээрээ загинаад л цоxиx нь цоxиод л, угаасаа тэгнэ ш дээ. Би гэй гэдгээ хэлэхээс айсан. Энэ талаар гэрийнхэнтэйгээ нээлттэй ярих боломжгүй байсан болохоор тэр нь хэцүү санагдаад нэг л өдөр буцаад л гэрээсээ явчихсан. Тэгээд л жинхэнэ золбирч эхэлж байгаа юм.
Жоохон хүүхэд болохоор ажил олдохгүй, мөнгө олдохгүй, найз нөхдийхөөрөө хононо, мэдээж байнга байгаад байж болохгүй. Хонох газаргүй болно, хоолгүй болно, орцоор хонож байсан үеүүд ч өчнөөн байгаа. Намайг гудамжинд алхаад явж байхад зөрсөн хүн болгон л миний тухай яриа өрнүүлнэ, муухай харна, мөрлөх нь мөрөлнө ялангуяа эрчүүд заваан гомо пизда явж байна гэж хараана. Таксины жолооч намайг хүчиндэх гэж машинтайгаа давхиж авч явж байсан удаа ч байгаа. Найз залуутай болоод, 2 эмэгтэй найзтайгаа 4лээ нийлж байр түрээслээд арай гайгүй амьдарч эхлэсэн. Кофе шопд ажилд орсон. Тэгсэн нэг өдөр ажлаа хийж байсан чинь Нора эгч ороод ирсэн. Нора бол миний шүтдэг эмэгтэй би багаасаа л харж үлгэр дуурайлал авдаг байсан хүн минь.
Танилцаад кофегоор дайлангаа юм ярьж байсан чинь чи ийм хөөрхөн юм байж манай агентлагт модел хийгээч гэдэг юм даа. Зуны моделын сургалт нь эхлээд явж эхлэсэн. Би чинь тэгээд удаагүй бүр хувийн туслах нь болоод тэгээд л ерөөсөө миний амьдрал маш гоё сайхан болж эхлэсэн. Миний амьдралыг тийм гоё болгож, намайг яг байгаагаар минь хүлээн зөвшөөрсөн хүн бол Нора байсан. Гэр бүлийнхэн маань харин намайг ойлгохын тулд нэлээн хэдэн жил шаардагдсан.
Манай хамаатны хамт өссөн эгч хүртэл мэдчихээд тийм үү, яагаад гэнэт ийм болчиxов зүв зүгээр л хүүхэд байсан биздээ гээд төрөлхийн ийм гэдгийг маань ойлгохгүй байсан. Гэхдээ одоо нэгэнт ийм өөрчлөгдөж чадахгүй юм чинь яахав дээ чи дүү минь хэвээрээ гэсэн. Зураг авалтуудад ороод зурагтаар гарах үедээ гарчихаад сэтгүүл дээр , энд тэндxийн газруудад миний зураг хөрөг байгаад л гэрийхэн хардаг байх. Одоо бол гэрийхэн хамаатан садан гээд бүгд ойлгодог болсон. Идэх ч хоолгүй орцонд хоноод явж байхад, ингэж байхаар үхчихдэг ч юм билүү гэсэн бодол хүртэл толгойд төрж байх үед ирээдүй энэнээс илүү дээр байх байлгүй дээ гэсэн итгэл найдвар л намайг авч гарсандаа.
Ирээдүй минь хамаагүй дээр байна гэсэн найдвар минь биелэлээ олсон. Нора эгчийн ачаар Берлиний загварын 7 хоногийн тайзан дээр хүртэл алхсан. Одоогийн БИ болох гэж маш их зүйлийг туулсан. Надаас маш их хөдөлмөр, маш их сэтгэлийн хат шаардагдсан. Би гэй биш Трансжендер гэдгээ ч мэдсэн. Бусдаас ялгаатай төрөх, өөр бэлгийн чиг баримжаатайгаасаа болж дээрэлхүүлж зодуулдаг хүмүүс зөндөө байгаа, ямар хүн болж төрөхөө хүн өөрөө сонгодоггүй учраас бусдыг харагдах байдлаар нь дүгнэж доромжилж гадуурхаж болохгүй шдээ. Би өөрийгөө өөрөөр нь л байлгахыг хүссэн.
Сэтгэгдэл