Саяхан БНХАУ-аас Францын Нант хотын нэгэн түүхийн музейд зохион байгуулахаар төлөвлөж байсан үзэсгэлэнг санал зөрөлдсөний улмаас зохион байгуулах боломжгүй болсон талаар олон улсын хэвлэлүүдэд мэдээлсэн.
Их Британы “The Guardian” сонинд уг болсон үйл явдлын талаар нийтлэл гарч, Францын хэвлэл мэдээллийн “France 24” агентлаг, Германы Дойче Вилле агентлаг, Вашингтон пост сонин, Их Британийн Associated Press агентлаг, Тайваны мэдээллийн агентлаг зэрэг олон улсын хэвлэл мэдэллүүдэд ч энэ талаар нийтлэл, мэдээлэл гаргажээ.
Уг үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөж байсан “The Chateau des ducks de Bretagne” гэсэн нэртэй түүхий музейн захирал Бертранд Гуллет “Бид өөрсдийн хамгаалах ёстой гэж үзсэн хүний нэр төр, шинжлэх ухаан болон ёс зүйн шаардлагаа хамгаалж үлдэхийн тулд энэхүү үзэсгэлэнг гаргахгүй байхаар шийдвэрлэлээ” гэж мэдэгджээ.
Үзэсгэлэнг зохион байгуулахад оролцож буй Хятад улсын төлөөлөгчид үзмэрүүдийн тайлбар дээр Чингис хаан, Монгол, Монголын Эзэнт гүрэн гэсэн нэрсийг тусгахгүй байх оролдлого хийснийг Францын тал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ.
Ийм шийдвэрийг зориглон гаргаж Монголын Эзэнт гүрэн, Их эзэн Чингис хааны нэр төр, Монгол үндэстэн угсаатны түүх, соёлыг хамгаалж чадсан, бас хэвлэл мэдээллээр дамжуулан олон улсын анхааралд оруулсан Францын улсын Соёлын яам, уг музейн удирдлагад талархалаа илэрхийлье!
Бид гадаад бодлого, гадаад орноос авах Засгийн газрын зээл зэрэг олон асуудал дээр зөвхөн ашиг орлого харсан нүдээр бус олон зуун жилийн түүх, уламжлал, ёс заншлаа бодсон алсын хараатай шийдвэр гаргаж байх шаардлагатай байна.
Сэтгэгдэл