Түүхэн шийдвэрийг гаргалаа хэмээн бахархалтайгаар хэлж байсан төрийн сайдын үгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр үгүйсгэж, бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, уур, хогны төлбөрийг тэглэнэ гээгүй гэв.
Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Бүх айл өрхүүдийн ус, цахилгаан, дулаан, хогны мөнгийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл тэглэж байна гэж 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулахдаа хэлсэн.
Харин Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Засгийн газар цахилгаан дулааныг тэглэх шийдвэр анхнаасаа гаргаагүй. Тэглэх тухай асуудал Засгийн газрын тогтоолд байхгүй" гэж өнөөдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр хэллээ.
Тэгвэл хоёр сайдын хэн нь худалч вэ?
Засгийн газрын шийдвэр гэж танилцуулсан мэдэгдэл, тогтоолд тусгасан агуулга хоёр хоорондоо зөрүүтэй байна уу гэдэг асуулт гарч ирлээ. Аль нэг аж ахуйн нэгж дээрх зардлыг даана гэж мэдэгдсэн. Энэ нь дээрх төлбөрийг ард иргэдийн хувьд тэглэснээс ялгаагүй гэж ойлгохын буруу нь юундаа байгааг тайлбарлах шаардлага үүслээ. Эс бөгөөс иргэдийн дунд дахиад маш том хар, эргэлзээ бий боллоо "төрчид" өө!
Эсвэл Н.Тавинбэх сайд тогтоолын "но"-г илчилж орхив уу?
Сэтгэгдэл