
Өнөөдөр нэгэн гайхалтай амжилт Монгол хүний нэр дээр Гиннесийн номонд бүртгэгдлээ. Олон улсын жудо бөхийн холбоо буюу IJF World Tour-с зохион байгуулагддаг тэмцээнүүдэд М.Уранцэцэг хамгийн олон медаль хүртсэн тамирчин болон Гиннесийн номонд бичигдлээ.
МУГТ М.Уранцэцэг 2010 оны арванхоёрдугаар сараас 2019 оны дөрөвдүгээр сарын 15-н хүртэлх тэмцээнүүдэд 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл, нийт 35 медаль хүртсэн түүхэн амжилт гаргажээ.
Арван дамжсан ийм гайхалтай амжилт, хөдөлмөрийн үр шимийг дэлхий үнэлж ийнхүү түүх болгон тэмдэглэн бичиж байна.
Сэтгэгдэл