Дэлхийн хүн төрөлхтөн Марсад суурьших уу?


Дэлхийн хүн төрөлхтөн Марсад суурьших уу?

 

Дэлхийн хүн төрөлтөн Марсад суурьших уу?
 
(цуврал нийтлэлийн эхний хэсэг)
 
Бид сансар судлалд АНУ, ОХУ хүчтэй өрсөлддөг гэж үзсээр ирсэн ч дэлхийн тойрог замд өөрийн хиймэл дагуулаа илгээсэн улс, дагуулын тоог эдүгээ тоолоод ч барахгүй болж.
Илон Маск гэж нэг хүн гэхэд л 20 мянган хиймэл дагуул хөөргөн дэлхийг тэр чигээр нь шууд интернэттэй болгох том амбицтай төсөл хэрэгжүүлж байна.
Сансарын аялал жуулчлал, сансарын арми гэх ойлголтууд бий болж эхэллээ. 
Дэлхийн хүн ам шилжин суурьших хамгийн ойр Сар л гэхэд хүн 2 сараас илүү хугацаагаар амьдрах боломжгүй. Сансарын хорт хий маш их агуулсан мандалтай юм. Сарны хөрсөн дор хоргодох байр маягийн байгууламж баривал л хэсэг хугацаанд амьдарч болно. Гэхдээ Сар луу аялах хөрөнгөтөн олон байдаг аж. Хэдэн арван сая ам доллар төлөөд нисч болно. Саран дээр буугаад буцаад Дэлхий рүүгээ ирэх зардал бүр өндөр. Хэдэн зуун саяар яригдана.
 
 
 
Сар, дэлхийгээ орчлон ертөнцийн тоймгүй орон зайгаас судлаад зогсохгүй Дэлхийн тойрог замын станцад байрлуулсан хүчирхэг дуран авайгаар манай галактик, бусад галактикийн хөдөлгөөнийг судлах техник технологи нарийсч чамгүй амжилттай байна.
 
 
 
Гэвч орчлон ертөнцийн талаар бидний мэдлэг маш өчүүхэн хэвээр. 
Дэлхийтэй хөрш, нарны аймгийн 4 дэх хатуу хөрст Марс гарагаа л дөнгөж судалж эхлэж байна. 
Дуран авайгаар л ажиглаж ирсэн Марсыг 1960-аад оноос эрчимтэй судлаж эхлэв. Станц хөөргөн ойроос ажиглаж тандах, улмаар станцаа газардуулж, хөрсний дээжийг судалж эхлэв. Ирээдүйд Марс руу хүн төрөлтний төлөөлөгч нисэх цаг ч ойртжээ.
Ромын дайны бурханы нэрээр МАРС хэмээн нэрлэгддэг улаан өнгөтэй тод одыг монголчууд Улаан нүдэн хэмээдэг. 
Нүүрсхүчлийн хийгээс тогтсон маш нимгэн агаар мандалтай. Ердийн хүн тусгай баггүйгээр нэг хором ч хөрсөн дээр нь алхах боломжгүй бас нэлээд хүйтэн, байн байн шуурга тавьж байдаг гараг.
Хөрсөнд нь төмрийн исэл өргөн тархсантай холбоотой улаан өнгөтэй харагддаг аж.
Манай Дэлхий хүчилтөрөгчөөр дүүрэн, баялаг байгалтай бол Марс нь тэс өөр нүүрсхүчлийн хий арвин, ногоон байгаль харагдахгүй, зэлүүд, манай говь цөлийг санагдуулам. 
Манайхны Үдшийн гялаан гэж нэрлэдэг Сугар (Венера) гарагийг дэлхийтэй их төстэй гээд Оросууд Венера 1, Венера 2-ыг хөөргөсөн ч маш халуун (Целсийн +500 градус) энэ гарагт ердийн бус титан гадаргуутай станц арай тохиромжтой, тэгсгээд энэ судалгаа зогссон. 
Харин америкууд Марсыг шаргуу судлаж, оросууд Марс дээр станц буулгах хоёр оролдлогын нэг нь бүтэлгүйтэн нэг нь газардаад 16 секундын дараа холбоо тасарсан байдаг.
Марс руу илгээсэн станцыг тойрог замд оруулах, газардуулах оролдлогын 50 орчим хувь нь л амжилттай болсон байдаг.
 
 
 
Нарны аймгийн Бархасбадь, Санчир зэрэг нь хийн гарагууд. Тэнд амьдрал байх үндэсгүй. 
 
 
 
Ингээд судлахад хамгийн тохиромжтой гарагаар Марс сонгогдов. 
Марс гарагийн тойрог замд Хятад, Арабын нэгдсэн Эмират, Энэтхэг станцаа байрлуулаад авав. 
Дэлхийн хүн төрөлтний суурьших нөөц гараг бол Марс гэцгээнэ, зарим нь. Юу л бол?
 
 
 
Цэрэндоржийн ГАНХУЯГ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.