
Түүний тухайд туршлагатай эдийн засагч. Энэ утгаараа хоёр дахь удаагаа Сангийн сайдаар томилогдоход нь гайхах зүйл алга. Ж.Эрдэнэбат нь Ч.Сайханбилэгийн Шийдлийн Засгийн газарт ажиллаж байхдаа Өрийн удирдлагын тухай хуулийг санаачлан батлуулж, улс орны эдийн засаг хүнд хэцүү үед оновчтой шийдвэр, зөв бодлого гаргаж байсан сайд хэмээн бодлого боловсруулагчдын дунд өндрөөр үнэлэгддэг түшээ.
Товчхондоо, МАН мөрийн хөтөлбөрийнхөө дагуу гүйцэтгэх засаглалынхаа танхимыг энэ мэтээр мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх нь гараа сайн бол бариа сайн гэдэг шиг урт хугацаандаа улстөрийн тогтовортой бодлого явуулахад дорвитой алхам болох нь дамжиггүй юм.
Х.Онон
Сэтгэгдэл