Мөн олон улсын физикийн 51 дэх олимпиад Литва Улсад болж Монголын 2 сурагч хүрэл медаль хүртжээ. 76 орны 400 гаруй сурагч энэ олимпиадад оролцсон юм.
Португал улсын Лиссабон хотод зохиогдсон Олон улсын биологийн 32-р олимпиадад Монгол Улсын дөрвөн сурагч амжилттай оролцож, 1 мөнгө, 2 хүрэл медаль тус тус хүртлээ.
Өнгөрсөн сард болсон Олон улсын Мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадад Монгол улсын багийн сурагчид амжилттай оролцож, багийн гишүүн Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Нямдаваа мөнгөн медаль хүртсэн юм. Сурагч А.Нямдаваа олон улсын мэдээлэл зүйн олимпиадад 2018 оноос эхлэн дөрвөн удаа оролцож, нийт нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн Монголын анхны сурагч болсон билээ.
Олон улсын химийн олимпиад өнөөдөр /2021.07.24/ эхэлж байна.



Сэтгэгдэл