Германы химийн хүрээлэнд болсон дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, 31 хүн шархаджээ


 

Германы Леверкузен хотын химийн хүрээлэнд болсон хүчтэй дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, 31 хүн шархадсан байна. Мөн таван хүн сураггүй болжээ. 

Мөн гэмтэж бэртсэн 31 хүний тав нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.

"Бид сураггүй болсон хүмүүсийг хайж байгаа ч тэднийг эсэн мэнд олох найдвар тасарч байна" хэмээн химийн хүрээлэнгийн тэргүүн Ларс Фридрихийн үгийг мэдээллийн агентлагууд дамжуулсан байна. 

Currenta химийн үйлдвэрийн хүрээлэнд мягмар гарагийн өглөө 10 цагийн үед болсон дэлбэрэлтийн улмаас эхлээд нэг хүн амиа алдсан тухай оператор компаниас мэдээлж байсан бол орой нь дахин нэг хүн амь үрэгдсэн гэж мэдэгдсэн байна. 

Мөн гэмтэж бэртсэн 31 хүний тав нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.

"Бид сураггүй болсон хүмүүсийг хайж байгаа ч тэднийг эсэн мэнд олох найдвар тасарч байна" хэмээн химийн хүрээлэнгийн тэргүүн Ларс Фридрихийн үгийг мэдээллийн агентлагууд дамжуулсан байна. 

Германы химийн хүрээлэнд болсон дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, 31 хүн шархаджээ

Аюултай хог хаягдал боловсруулах хүрээлэнд болсон дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Дэлбэрэлтийн дараа гарсан галыг унтраахад гурван цаг зарцуулжээ.

Леверкузен хотыг хар утаа бүрхсэн байна. Утаанд хортой бодис агуулагдаж байгаа учраас оршин суугчдыг цонх хаалгаа хааж, агааржуулагчаа унтраан гадагш гарахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулжээ. Мэргэжилтнүүд цаг үргэлж агаар дахь хорт бодисны хэмжээг хэмжиж байгаа аж.

Эх сурвалж: ВВС




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.