Danish Crown: Стейк тун удахгүй оргилуун дарсны адил тансаг хэрэглээ болж магадгүй


 

Danish Crown: Стейк тун удахгүй оргилуун дарсны адил тансаг хэрэглээ болж магадгүй

 

Хүлэмжийн нөлөө болон дэлхийн дулаарлыг нэмэгдүүлэхэд метан хий ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Хүнсний салбарын метан хийн ялгаралтын 57 хувийг махны салбар бүрдүүлдэг бөгөөд үүнтэй холбоотойгоор мах бэлтгэгчид ихээхэн шүүмжлэлд өртөөд байна.

"Danish Crown” компанийн Гүйцэтгэх захирал "Ирээдүйд үхрийн мах оргилуун дарсны адил тансаг хэрэглээ болж магадгүй” гэж мэдэгдлээ. Тэрбээр "Үхрийн мах бидний өөрсдийгөө баярлуулах үедээ авч иддэг тансаг хэрэглээ болно" гээд "Үүний оронд гахайн мах нь байгальд илүү ээлтэй” гэж онцолжээ.

"Danish Crown” компани үхрийн махнаас гадна Европын гахайн махны зах зээлд тэргүүлэгчдийн нэг юм.

М.Аминаа

Bloomberg Tv



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.