Хүний амьдралын хугацаа бүхэлдээ саад бэрхшээл, гуниг зовлон, хагацал шаналлаар хэмжигдэхгүй. Хэнээр ч хэлүүлэлтгүй та бидний сайн мэдэж байгаачлан бидний амьдарч буй орчлон ертөнцийн хором мөч бүр аз жаргалтай, баяр баясалтай байдаггүй ч аливаа бүхэн зэрэгцэн орших нь амьдралыг илүү баялаг болгож өгдөг аж. Ингээд та бүхэнд шинэ оны мэнд хүргэхийн зэрэгцээ хүний амьдрал хэчнээн гайхалтай болохыг батлах сэтгэл хөдөлгөм сайхан түүхүүдээс түүвэрлэн хүргэж байна.
1. "Цайндаа орчихоод иртэл ажлын залуу маань миний нохойд гадуур хүрмээ дэвсэж өгсөн байв"
2. Орон гэргүй эр гудамжинд бүжиглэж буй хүүд мөнгө өгч буй нь
3. Эзнээ хүлээж буй нохойг бороонд норох вий гээд дэлгүүрийн харуул шүхэр авчирчээ
4. "Машиныхаа хамар дээр утсаа мартчихаж. Эргээд иртэл хэн нэгэн утсыг маань уутанд хийгээд ингэж үлдээсэн байв."
5. "Манай хүү болон түүний найзыг амьд үлдэх ердөө 2 хувийн магадлалтай гэж байсан юм""Гэтэл тэр хоёр өнөөдөр хамтдаа ахлах сургуулиа төгсөж байна"
6. "Их Британид байдаг эмээ маань Өмнөд Африкт байдаг нэгэн өнчин зааны тугалд зориулж хөнжил нэхэн илгээжээ"
7. "Ах маань манай гэрийнхнээс анх удаа магистрын зэрэг хамгаалсан. Аав маань тэр өдөржингөө уйлсан"
8. Японы цагдаа нар дэгдээхэйнүүдээ дагуулсан нугасыг аюулгүй зам гаргаж өгч байгаа нь
9. "9 жилийн өмнө өөд болсон ээж маань хойд насандаа шар өнгөтэй эрвээхэй болно гэж байнга ярьдаг байсан юм""Тэгтэл өнөөдөр надад ийм зүйл тохиолдлоо"
10. Эрэг дээр хайрдсан яст мэлхийг энэхүү залуу далайд нь буцаан тавьжээ
11. Австрийн төмөр замчин хоёр эр галт тэргээ зогсоон буугаад, цасанд дарагдсан янгирын амийг аварчээ
12. Будапешт хотноо болсон 2021 оны жүдо бөхийн ДАШТ-ээр хоорондоо барилдсан хоёр япон тамирчны нэг нь хөлдөө бэртэл авсан байна.
Тэгтэл ялсан жүдоч Сара Асахина хөлөө бэртээсэн Вакаба Томитаг нуруундаа үүрч дэвжээнээс буулгасан байна.
13. Арнольд Шварценеггер орон гэргүй болсон ахмад дайчдад зориулан 250 мянган доллараар 25 бяцхан байшин бариулжээ.
Ахмад дайчид Зул сараас өмнө бүгд шинэ гэртээ нүүж орсон байна.
14. Нөхцөл байдлаас үл хамааран бусдыг баярлуулах хэчнээн сайхан гээч!
15. Гудамжнаас олсон муужгайгаа метрон дотор тэжээж буй залуу
16. Өөрийн хуучин дугуйтайгаа өсвөрийн дугуйн уралдаанд оролцсон Камбож хүүг тамирчид урамшуулж, цоо шинэ дугуй бэлэглэжээ
17. Үйлчилгээний ажлыг сэтгэлээсээ хийх нь...
18. Хараагүй нэгэн бүсгүй ресторанд төрсөн өдрөө тэмдэглэжээ. Тэгтэл тэндхийн ажилчид шоколад ашиглан "Төрсөн өдрийн мэнд хүргэе" гэж брайль үсгээр бичсэн таваг түүнд авчирч өгсөн байна.
Сэтгэгдэл