Судалж дуусаагүй юу


Судалж дуусаагүй юу

 

Монгол Улс   цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд  12-оос дээш насны иргэдээ хамруулсан. Тэгвэл 12-оос доош насны хүүхдүүдийг хэзээ вакцинд хамруулах нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа нь тун тоогүй. Хэдийгээр салбар яамнаас нь "12-оос доош насны хүүхдүүдийг вакцинд хамруулах тухайд бодлого барих ёстойОдоогоор 12-оос доош насны хүүхдээ маш цөөхөн улс вакцинжуулсан. Судалгаа шинжилгээнд үндэслэж байж вакцинд хамруулах эсэхийг шийднэ” гэж байгаа ч хэтэрхий удаан судалж байна гэж  ард иргэд шүүмжилж байна.

Тэгвэл биднийг "Судалж байна” гэж байх зуурт Итали, Чех, Унгар, Герман зэрэг улс 5-11 насны хүүхдийг файзер вакцинаар дархлаажуулж байгаа бол Хятад, Хонгконг, Аргентин, Бахрейн зэрэг улс 3-аас дээш насны хүүхдүүдээ  дархлаажуулаад эхэлсэн байх жишээтэй. Энэ мэтээр өнгөрсөн жилийн 6 дугаар сард гэхэд л дэлхийн 30 орчим улс хүүхдүүдээ вакцинжуулж эхэлсэн байдаг.

Гэтэл манай улсад бараг 1 жил энэ асуудлыг ярьж буй тул удаан гэж бухимдахаас ч яах билээ.

Үнэндээ манай улс цэцэрлэгийн болон бага ангийн сурагчдыг вакцинд хамруулах талаар бага дуугарч "Бусад улс орнуудын туршлагыг судална, Засгийн газрын бодлого, шийдвэрийн хүрээнд эцсийн шийдвэр гарна” гэсээр жилийн нүүр үзэх гэж байна. Тиймээс ард иргэдийн зүгээс "Судалж дуусаагүй юу” гэж асуугаад байгаа юм.

http://erennews.mn/article/53044

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.