Системээ шинэчилсэн тул шимтгэлээ нэмжээ


Системээ шинэчилсэн тул шимтгэлээ нэмжээМонголчуудын цөөнгүй хувь нь үйлчлүүлдэг ХААН банк өмнө нь АТМ-аас мөнгө авах бүрт харилцагчдаасаа 100, баримт хэвлэхэд 50, дотоодын бусад банкны картаар зарлага гаргахад 500, үлдэгдэл шалгахад 100 төгрөг гэхчлэн шимтгэл авдаг байсан. Тэгвэл тус банк саяхнаас АТМ-ын бэлэн мөнгөний гүйлгээнээс авдаг шимтгэлээ нэмэгдүүлсэн байна.

Тодруулбал, өмнө нь АТМ-аас авах мөнгөний хэмжээнээс үл хамаараад шимтгэл нь 100 төгрөг байсан бол өдгөө 100 мянга хүртэлх зарлагад 150, 101 мянгаас дээш бол 200 төгрөгийн татаас авдаг болжээ. Энэ талаар тус банкны мэдээллийн ажилтнаас лавлахад "Манайх хэрэглэгчдэдээ илүү шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх үүднээс техник, тоног төхөөрөмжөө бүгдийг нь сайжруулж байна. Өндөр өртгөөр системээ шинэчилж буй тул АТМ-ын шимтгэлийг нэмэх шаардлага гарсан. Бусад үнэ тариф бол өөрчлөгдөөгүй” гэх хариултыг өгчээ.

 

Эх сурвалж www.wikimon.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.