Автобусны жолоочийг 100 мянган төгрөгөөр торгож, хохирогч хүүхдэд 2,6 сая төгрөгийн эмчилгээний зардлыг төлүүлсэн гэв


Автобусны жолоочийг 100 мянган төгрөгөөр торгож, хохирогч хүүхдэд 2,6 сая төгрөгийн эмчилгээний зардлыг төлүүлсэн гэв

 

Нийтийн тээврийн автобусанд суухаар гүйж буй сурагчийг суулгаагүй авсан бичлэг иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа бөгөөд тухайн автобусны жолоочийн цалинг 30 хувь бууруулж, гурван сар ажиллуулаагүй гэдгийг холбогдох байгууллагаас мэдээлсэн. Мөн тухайн үед “Хүүхдийн гар хугарч, гэмтэл авсан учраас цагдаагийн байгууллага шалгаад зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн хэргийг хаасан” хэмээн мэдэгдсэн юм.

Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас тайлбар өглөө.

Тодруулбал, 2022 оны тавдугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Зүрх Уулын замд Блю Скай ХХК-ний автобусны жолооч “М” нь 9 настай явган зорчигчийг автобусны араас гүйж яваад гэмтэхэд ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтэс шалгасан. Ингэхдээ Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдлаа хангаагүй үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгож, таван оноо хасаж, хохирогч хүүхдэд 2,600,000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлүүлж шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.