Монгол Улсын Ерөнхий сайд 2023 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарласан.
Үүнтэй холбоотойгоор аялал жуулчлалын урсгалыг нэмэгдэхүүлэхийн тулд авиа компаниудад татаас өгч тийзний үнийг бууруулах болсон байна. Мөн энэ хүрээнд ирэх жил 100 гаруй улсыг визгүй болгох аж. Өнгөрсөн жил БНСУ-ын иргэдийг 30 хоног визгүй зорчих болгосноор дөрвөн сарын хугацаанд 50 мянган жуулчин манай улсад иржээ.
Аялал жуулчлалын байгууллагыг тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага зэргээр ангилж байгаа аж. Эдгээр байгууллага нь Монгол Улсын иргэний өмчлөлтэй байх буюу аялал жуулчлалын салбарт үйлчилгээ үзүүлэгч нь үндэсний үйлдвэрлэгч байна гэдэг шаардлагыг тавих юм.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ "Монгол Улсад ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд төрөөс агаарын тээврийн салбарт бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж, дэмжинэ. Харин визний хөнгөлөлтийн асуудлын хүрээнд ирэх долоо хоногт манай яам, Гадаад хэргийн яамтай хамтран Монгол Улсад хамгийн их аялдаг улс орнуудыг визний шаардлагаас чөлөөлж, визгүй нэвтрүүлэх орны жагсаалтыг танилцуулна. Ирэх жил 100 гаруй орныг визгүй болгоно” гэсэн юм.
Сэтгэгдэл