Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг анх удаа тархины цусан хурааг авах мэс засал хийлээ


Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг анх удаа тархины цусан хурааг авах мэс засал хийлээ

 

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасаг анх удаа тархины цусан хурааг авах мэс заслыг Мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Х.Хусаянтай хамтран амжилттай хийжээ. 

2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хоёрдугаар зэргийн цусны даралт ихсэх өвчинтэй, эрсдэл өндөр оноштой хэвтэн эмчлүүлж байх хугацаанд эмийн эмчилгээ хийлгэх явцдаа толгойн өвдөлт намдахгүй байсан учраас толгойн компьютер томографийн шинжилгээ хийлгэж, тархины эдийн цус харвалт оношлогдож, Мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Х.Хусаянаас зөвлөгөө авч, Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн баг хамт олонтой хамтарч, дүүргийн эмнэлэгтээ цусан хураа авах мэс заслыг хийжээ. Мэс заслын явцад хүндрэл гараагүй, өвчтний биеийн байдал тогтвортой байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.